Шууд Chart

АНУ-ын байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай аралд ойртжээ

2017-07-03 13:30:00

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Стэтхем” байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай аралд ойртож очсон байна. Параселийн арлуудын бүсэд оршдог тус аралтай холбоотой асуудлаар БНХАУ, Вьетнам болон Тайвань улсын удирдлагууд тус аралыг өөрсдийн мэдэлдээ авахаар булаацалдаж байгаа юм. АНУ-ын байлдааны хөлөг онгоц ойртож очсон байгалийн хийн нөөцтэй тус арал дээр БНХАУ 1974 оноос хойш хяналтаа тогтоосон юм байна.

Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудын маргаантай бүсэд оршдог Трайтон аралд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Стэтхем” хөлөг онгоц 12 миль буюу 22.2 км зайд ойртож очсон юм байна. Үүнийг БНХАУ цэргийн болон улс төрийн зорилготой өдөөн хатгасан ноцтой үйлдэл гэж АНУ-ыг буруутгасан байна.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгаар тогтнолыг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Хятадын Тэнгис дэх өргөн уудам бүс нутгийн ихэнх хэсэг нь Бээжингийн хяналтад байдаг. Харин Азийн бусад улс орнуудын хувьд буюу Филиппин, Вьетнам улсын хяналтын багагүй газар нутаг тус маргаантай асуудлуудтай холбогддог байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүс нутгийн аралд тус улсын байлдааны хөлөг онгоц ойртож очсон талаар баталсан юм. Гэсэн хэдий ч АНУ-ын Номхон далайн флот энэ талаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийгээгүй ч өнгөрсөн ням гарагт Америкийн "Стэтхем" байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист хэвийн дасгал сургуулилт хийсэн гэж мэдэгдэлдээ онцолсон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай аралд ойртжээ   
Үзсэн: 2817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2017-07-03 20:13
ШИ ахынхан 1950 иод онтой адилгүй болсон шүү. Тэр үед АНУ хятадыг 1000 гаруй удаа өдөж усан хил зөрчиж, хятадууд хатуу сануулга өглөө гэдэг байсан Хариу хийж чаддагүй байсан. Одоо бол шал өөр болсоныг Трамп гуай нэг их ойлгоогүй л байх шиг.
тийм [139.5.216.xxx] 2017-07-03 18:34
Яасан зүгээр хараад суухгүй байх аа. Трампар лууний сүүлний амтыг нэг үззүлвэл,,,,
зочин [103.212.119.xxx] 2017-07-03 16:49
Унтаж байгаа барын сүүлээр оролдвол яадагийг Трамп мэддэггүй ээ. Ши ах зүгээр хараад суух хүн мөн үү?

Бидэнтэй нэгдээрэй