АНУ-ын иргэний агаарын тээврийн "SkyWest" компанийн "CRJ700" онгоцны хөдөлгүүрт гал гарсны улмаас АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын нисэх буудалд ослын буулт хийсэн байна. Энэ талаар тус агаарын тээврийн газраас өгсөн мэдээллийг "Си-Би-Эс ньюс" агентлаг уламжиллаа.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хөдөлгүүрт гарсан галын улмаас хийсэн ослын буултын дараа бэртэж гэмтсэн зорчигч байхгүй гэсэн юм. Одоогоор галын шалтгааныг олж илрүүлэхээр албаныхан ажиллаж байна. Тус онгоцонд нийтдээ 59 зорчигч явж байжээ.
Харин ослын буултын дараагаар эдгээр зорчигчдыг аюулгүй газарт яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Денвер хотын нисэх буудалд ослын буулт хийсэн явдлын дараа тус нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэж нисэх буудлын хэвлэлийн газраас мэдээлсэн юм.
АНУ-ын иргэний агаарын тээврийн "CRJ700" онгоц Колорадо мужийн Аспен хотоос нислэг үйлдсэн юм байна. "SkyWest Airlines" компанийн хэвлэлийн төлөөлөгч Мариссы Сноу хэлэхдээ, тус онгоц нислэгийн зурваст буулт хийх үеэр хөдөлгүүрт саатал гарч эхэлсэн талаар мэдэгдсэн байна. Харин ослын буулт хийсний дараа онгоцны зорчигчид бүгд гал сөнөөгчдийг ирэхээс өмнө гарч амжсан гэж онцолжээ.
| "CRJ700" онгоцны хөдөлгүүрт гал гарсны улмаас ослын буулт хийжээ | ||
| Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.