Шууд Chart

"НАСА" солирын чиглэлийг өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулжээ

2017-07-04 12:41:51

АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар буюу "НАСА" өнгөрсөн зургаадугаар сард жижиг хэмжээний хос солир манай дэлхийг чиглэн ойртож байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл "НАСА"-гийн эрдэмтэд дэлхийд ойртож байгаа жижиг хэмжээний солирын чиглэлийг өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Уг хөтөлбөрийг "Хос солирын чиглэлийг өөрчлөх сорилт" гэж нэрлэсэн байна. "НАСА"-гийн мэдээлснээр өдөр болгон солирын хэлтэрхий дэлхийд ойртож байдаг боловч агаар мандалд нэвтэрмэгцээ шатаж үгүй болох жижиг хэмжээнийх байдаг байна. Гэвч манай гарагийг чиглэн ирж байгаа  "Дидимос" А, Б нэртэй хоёр солир нь шатаж үгүй болоход хэтэрхий том хэмжээтэй учир дэлхийд аюул учруулж болзошгүй гэж эрдэмтдийн зүгээс болгоомжилж байна.

Тиймээс "НАСА"-гийн дэлхийг хамгаалах албаны ажилтан Линдли Жонсон хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр солирын чиглэлийг өөрчилж, тойрог замаас нь гаргах боломжтойг цохон тэмдэглэжээ. Сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд жижиг хэмжээний солир дээр туршилт хийхээр болсон байна.

"Дидимос" солир 2022 оны аравдугаар сард дэлхийд ойртож ирэх тооцоо гарсан. Энэ үеэр "НАСА" хөргөгчний хэмжээтэй сансрын төхөөрөмжийг "Дидимос Б" солир руу хөөргөж, мөргөлдүүлэх юм байна. Үүний дүнд солирын чиглэл өөрчлөгдөж, дэлхийгээс холдох юм. Энэ хөтөлбөрийн ачаар ирээдүйд дэлхийд аюул занал учруулж болзошгүй солирын хэлтэрхийнээс хамгаалж болно гэж судлаачид өндрөөр үнэлж буй юм байна. Өмнө нь буюу 1908 онд Оросын Тунгуск голын ойролцоо солир унаж, 65 км зайд байсан тосгонд хохирол учруулж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"НАСА" солирын чиглэлийг өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулжээ   
Үзсэн: 1435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй