Шууд Chart

"Фэйсбүүк" хоёр тэрбум хэрэглэгчтэй болжээ

2017-07-04 13:16:41

Орчин үед нийгмийн сүлжээний, хүний харилцааны хамгийн гол хэрэглэгдэхүүн болсон "Фэйсбүүк" хоёр тэрбум хэрэглэгчтэй болжээ. АНУ-д төвтэй, нийгмийн сүлжээний, ашгийн бус "Фэйсбүүк" корпораци сарын хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо хоёр тэрбумд хүрснийг албан ёсоор мэдэгджээ.

"Фэйсбүүк" корпорацийн захирал Марк Цукерберг фэйсбүүкийг дэлхийн 7 тэрбум хүний 2 тэрбум нь хэрэглэж байна. Бид энэ цахим сүлжээг илүү боловсронгуй болгохын төлөө ажиллаж байгаа гэж мэдэгджээ. "Фэйсбүүк" хэмээх үгийг утгачилан орчуулбал, дурсамжийн дэвтэр гэсэн утгатай бөгөөд Марк Цукерберг 2004 онд Харвардын их сургуулийн оюутан байхдаа оюутнуудын дунд харилцааны нэг орон зай бий болгож, энэхүү нийгмийн сүлжээг нээснээр "Фэйсбүүк" дэлхий даяар тархсан нийгмийн хамгийн том сүлжээ болтлоо хөгжжээ.

Тухайн үед АНУ-ын зарим коллежед оюутнуудад тараадаг элдэв дүрстэй дурсамжийн дэвтрээс ерөнхий санаагаа авч, түүнийгээ цахим орчинд ашиглах боломжтой болгосон гэсэн үг юм. Харин өнөөдөр "Фэйсбүүк" хэрэглэгчдийн тоо дэлхийн хамгийн их хүн амтай БНХАУ-д өргөн хэрэглэгддэг "ВиЧат" хэрэглэгчдээс хоёр дахин өндөр байна.

Гэхдээ "Фэйсбүүк" корпораци худал мэдээлэл болон гэмт хэргийн шинжтэй дүрс бичлэг оруулах зэрэг олон сөрөг асуудал, үүнийг шийдвэрлэх сорилттой тулгарч байгаа юм. Иймд "Фэйсбүүк"-ийг хөгжүүлэгчид дээрх нийгэмд сөргөөр нөлөөлж байгаа асуудлуудыг цэгцлэх зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа, цаашид түлхүү ашиглана гэдгээ мэдэгджээ.

Энэ мэдээллийн хажуугаар манай улсад энэ нийгмийн сүлжээний хэрэглээ ямар байгаа тухай товчхон мэдээллийг хүргэе. Манай улсын нийт хүн амын 70 хувь нь буюу 1.9 сая иргэн фэйсбүүкийг тогтмол хэрэглэдэг бөгөөд 18-34 насныхан байна. Харин хүйсээр авч үзвэл, "Фэйсбүүк" хэрэглэгчдийн 53 хувь нь эмэгтэй, 47 хувь нь эрэгтэй гэсэн судалгаа байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Фэйсбүүк" хоёр тэрбум хэрэглэгчтэй болжээ   
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2017-07-04 15:12
2 тэрбум хэрэглэгч гэдэг нь Африкийн хэдэн ядуу орон Зүүн өмнөд азийн хэдэн ядуу орон тэгээд Монгол байгаа юм Google-ээд хайгаад үзээрэй Ядуу хүмүүс л завтай байдаг байхгүй юу

Бидэнтэй нэгдээрэй