Шууд Chart

АНУ Умардыг пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор зэмлэн буруушаажээ

2017-07-05 11:10:00

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр Умардыг тив хоорондын баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор эрс зэмлэн буруушааж, АНУ болон түүний холбоотон орнууд, бүс нутаг төдийгүй дэлхий дахинд заналхийлсэн үйлдэл болсныг цохон тэмдэглэжээ.

Тэрбээр олон улсад заналхийлсэн үйлдлийн эсрэг олон улс хариу арга хэмжээ авах ёстойг мэдэгдээд Умардаас ажиллах хүч авч цэргийн болон санхүүгийн ашиг хонжоо хүртсэн, эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй улс орнууд Умардын хамсаатан болохыг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохыг уриалаад, АНУ цөмийн зэвсэгтэй Умардыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүйгээ онцолжээ.

Харин Пхеньян KCNA мэдээллийн агентлагт мягмар гарагт хөөргөсөн пуужингийн талаар мэдэгдэхдээ шинэ, цөмийн тив хоорондын баллистик пуужингийн туршилт хийснээ цохон тэмдэглэсэн бол удирдагч Ким Жон Ун АНУ-ын тусгаар тогтнолын өдөрт барьж байгаа бэлэг гэж тайлбарласан байна. Умардын хөөргөсөн пуужин газраас 2800 км өндөрт хөөрч, 930 км зай туулан Япон тэнгист унасан. Мэргэжилтнүүд тус пуужинг тойрог замаар хөөргөх юм бол Аляскийн газар нутагт хүрэх чадвартай гэж дүгнээд байгааг "Си Эн Эн" агентлаг уламжилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Умардыг пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор зэмлэн буруушаажээ   
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй