Катар Петролиум компани өчигдөр мэдэгдэл хийж, газрын тосны нийлүүлэлтийг 20 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулжээ. Ингэснээр тус улсын байгалийн гаралтай шингэн хийн экспорт 30 хувиар өсөх юм байна.
Тус компанийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Саад Шерида Аль-Кааб энэ төслийн хүрээнд 5-7 жилийн дараа гэхэд Катар улс өдөрт 6 сая баррель газрын тос үйлдвэрлэж чадахыг мэдэгдсэн байна. Тус улс байгалийн гаралтай шингэн хийн экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн нийт хийн 30 хувийг дангаар хангадаг.
Мэргэжилтнүүд 2015-2030 оны хооронд шингэн хийн эрэлт 4-5 хувиар нэмэгдэх тооцоо гаргасан. Өнгөрсөн сарын 5-нд Саудын Араб, Египет, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт улс Катарыг террорист бүлэглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж, дипломат харилцаагаа таслан, агаарын болон усан хилээ хаасан.
Үүний дараа Саудын Араб тус улсад шаардлага хүргүүлсэн бөгөөд хариу өгөх хугацааг долоодугаар сарын 3 болтол сунгасан юм. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Катарын Гадаад хэргийн сайд шаардлагын хариуг албан ёсоор хүргүүлсэн ч, одоохондоо ямар хариу өгсөн нь тодорхойгүй байгаа юм байна.
Катар улс Япон, БНСУ, Энэтхэг улсад хий экспортлодгийн зэрэгцээ дипломат харилцаагаа тасласнаас үл хамааран Арабын нэгдсэн Эмирт улс тус улсаас хий худалдан авсаар байгаа юм.
| Катар улс хийн экспортоо нэмэгдүүлэх зорилт тавьж байна | ||
| Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.