Шууд Chart

Италийн Венец хот живж байна

2017-07-05 15:00:00

Италийн Венец хот жил бүр 30 сая жуулчин хүлээн авдагтай холбоотойгоор аажмаар живж байгаа юм байна. Үүнээс өмнө Италийн байгаль орчны сангийн тэргүүн Андреа Карандини 2015 онд тус хотыг жуулчдын хөлд ихээр дарагдаж байгааг анхааруулж байжээ.

Тэрбээр Венец хот 50.000 хүн амтай. Энэ нь XVIII зуунд байснаас даруй гурав дахин их байгааг онцлоод түүгээр ч зогсохгүй жил бүр 30 сая жуулчин хүлээн авч байгааг тайлбарласан байна. 2015 онд арлын иргэд Венецийн Глудека сувгаар хөлөг онгоц нэвтрүүлэхгүй болгох асуудлаар санал хурааж хуульчилсан ч, гурван сарын дараа Бүсийн удирдлагын шүүх тус хуулийг хүчингүй болгосон юм.

Түүнчлэн хотын удирдлага Венецийн хамгийн алдартай газруудын нэг болох Пиаза Сан Маркод нэвтрэх тасалбар олгодог журамтай болох санаачилга гаргасан ч, иргэд дэмжээгүй байна. Венец хотод тавдугаар сараас есдүгээр сарын хооронд жуулчид ихээр очдог бөгөөд хотын оршин суугчид зөвхөн амралтын өдрөөр бус ажлын өдрүүдэд ч хөлөг онгоцоор жуулчдыг зөөвөрлөдөг болгох саналтай байгааг "Си Эн Эн" агентлаг мэдээлжээ.

Оршин суугчид хүүхдийн тоглох талбай, амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн бүхий Венец хотыг хүсэмжилж байгаатай холбоотойгоор тус асуудлыг ЮНЕСКО энэ сард авч хэлэлцэхээр болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн Венец хот живж байна   
Үзсэн: 3148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй