Шууд Chart

ОХУ болон АНУ Сирид гал зогсоохоор тохиролцов

2017-07-08 13:21:33

ОХУ болон АНУ-ын Төрийн тэргүүн Германы Хамбург хотноо зохион байгуулагдаж байгаа "Их 20"-ийн бүлгийн ээлжит, дээд хэмжээний уулзалтын хүрээнд анх удаа хоёр талт уулзалт хэлэлцээ хийж, Сири улсад дайны галыг зогсоохоор тохиролцоонд хүрсэн байна. Мөн дээд уулзалтын эхэнд дэлхийн эрх баригчид терроризмын аюулын эсрэг тэмцэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ. 

ОХУ, АНУ, БНХАУ, Япон зэрэг дэлхийд аж үйлдвэрлэл, эдийн засгийн хүчин чадлаараа тэргүүлэгч "Их 20" орны төр засгийн тэргүүнүүд "Исламын улс" бүлэглэл болон олон улсын террорист үйл ажиллагааг хэрхэн таслан зогсоох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан байна. Мөн тэд терроризмын шинжтэй бүх төрлийн үйл ажиллагааг зэмлэн буруушааж, улс орнуудын хооронд мэдээлэл солилцох байдлыг улам өргөжүүлэн, боловсронгуй болгох тал дээр хамтарч ажиллахаар санал нэгджээ.

Японы талаас терроризмыг бий болгож байгаа суурь хүчин зүйл ялангуяа санхүүгийн эх үүсвэрүүд, шашны хэт тулгуур үзлийг түгээн дэлгэрүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулж ажиллах шаардлага олон улсын өмнө тулгарч байгааг онцолсон байна. Мөн "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын эхэнд Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоох арга замуудыг хэлэлцэж, Умардад илүү их шахалт үзүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байр суурьтай байх нь зүйтэй гэдэг дээр ч зарим орон байр сууриа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ болон АНУ Сирид гал зогсоохоор тохиролцов   
Үзсэн: 1455 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй