Шууд Chart

Даяарчлалыг эсэргүүцэгчид мөргөлдөөн үүсгэв

2017-07-08 13:29:03

Германы Хамбург хотноо болж байгаа "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалттай холбогдуулан глобалчлалын эсрэг идэвхтнүүд жагсаал цуглаан хийж, цагдаагийнхны эсрэг хүч хэрэглэн, мөргөлдөөн үүсгэжээ.

Өчигдөр өглөө эхэлсэн жагсаалууд өдөржин үргэлжилж, улмаар зарим жагсагч дээд уулзалт болж байгаа байр руу нэвтрэн орохын тулд цагдаа, хамгаалалтын албаныхан руу чулуу шидэж, гудамж талбайд гал тавьжээ. Өчигдөр Хамбург хотод 30 гаруй байршилд өөр өөр уриа лоозон дэвшүүлсэн жагсаал эхэлжээ.

Тэдний хувьд дэлхий ертөнц хэт их даяаршиж, аж үйлдвэржсэн 20 орны нөлөө байр суурь улам тэлэхийн хэрээр хөгжиж байгаа болон хөгжил дорой орны ард түмэнд глобалчилал сөргөөр нөлөөлж байна, глобалчлалыг сааруулах нь зүйтэй гэсэн уриалгыг "Их 20"-ийн эрх баригчдад хүргэхийн тулд тайван жагсаал эхлүүлжээ. Гэвч зарим иргэн эсэргүүцлээ хүчирхийллийн замаар илэрхийлснээс болж мөргөлдөөн үүссэн гэж цагдаагийн газар нь мэдээлжээ.

Дээд уулзалт өнөө орой дуусах учир Хамбург хотын цагдаагийн газар эсэргүүцлийн жагсаалын аюулгүй байдлыг хангах зорилгоор бусад хотуудаас цагдаагийн 900 гаруй бие бүрэлдэхүүнийг татаж, нэмэлт хүчээр аюулгүй байдлыг хангаж ажиллаж буй юм байна. Мөргөлдөөний үеэр цагдаагийн 200 орчим офицер биедээ гэмтэл авч, 10 гаруй идэвхтэн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн эсэргүүцлийн жагсаалыг мөргөлдөөнд хүргэсэн үндэслэлээр 70 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Даяарчлалыг эсэргүүцэгчид мөргөлдөөн үүсгэв   
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй