ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навални Москва хотноо зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан үндэслэлээр 25 хоног саатуулагдсаны эцэст өчигдөр суллагдсан байна.

Түүнийг Москва хотод хууль бус жагсаалд олон нийтийг уриалан дуудсан гэсэн шалтгаанаар зургаадугаар сарын 12-нд баривчлан саатуулсан юм. Тухайн өдөр ОХУ-ын 100 гаруй хот, тосгонд нэгэн зэрэг жагсаал болсон нь сүүлийн хэдэн жилд Оросын сөрөг хүчнийхний зохион байгуулсан хамгийн том жагсаалд тооцогдож, Алексей Навални олон нийтийг энэхүү жагсаалд уриалан дуудсан үндэслэлээр саатуулагдан шалгагдсан юм байна.
Тухайн үед жагсаалын үеэр 2000 орчим хүн саатуулагдсанаас олонх нь Москва болон Санктпетербург хотод бүртгэгджээ. Өчигдөр Алексей Навалнигийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг Авлигатай тэмцэх сангийн байрандаа ирж байгааг харуулсан гэрэл зургийг өөрийн твиттер хуудсанд оруулж, олон нийтэд Навалниг суллагдсан болохыг мэдээлсэн байна.
| ОХУ-ын сөрөг хүчний удирдагч суллагджээ | ||
| Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз