Испанийн эрх баригчид Каталонийн засаг захиргааны тэргүүнийг огцруулж, парламентыг татан буулгаж ээлжит бус сонгууль зарласан. Төв засгийн газар энэ хооронд автономит энэ бүс нутгийн хяналтыг шууд гартаа авах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлсэн. Энэ сонгуулийг бас онцгой хэмээн олон улсын ажиглагчид нэрлэж байгаа. Бүс нутгийн засгийн газрын гишүүн байсан, энэ сонгуульд парламентад суудалтай болохоор өрсөлдөж байгаа улс төрчдийн ихэнхийг Испанийн прокуророор бослого хөдөлгөөн, төсвийн мөнгө үрэн таран хийсэн хэргүүдэд буруутгаж байгаа.
Бельги руу зугтан гарчихаад байгаа тус автонимийн тэргүүн асан Пучдемон хамтран зүтгэгчид нь ялалт байгуулбал Каталондоо эргэн ирэхээ мэдэгдэж байна. Сонгуулийн санал авах хэсэг хороод орон нутгийн цагаар 09 цагт буюу УБ ын цагаар 16 цагт үүд хаалгаа нээнэ. Харин оройн 20 цагт буюу манай цагаар шөнийн 03 цагт хаах юм.
Сонгогчдын нэрсийн жагсаалтанд 5,5 сая хүн бүртгэгдсэн байгаагийн 225 мянга нь хилийн чанад дахь Каталончууд юм. Бүс нутаг даяар сонгуулийн 2600 хэсэг хороо ажиллаж иргэдийн саналыг авах юм. Энэ удаад урьдчилсан санал асуулгын дүнгээс харахад сонгуулийн ирц урьд өмнө байгаагүйгээр өндөр байхаар байна.
Каталонийн парламент дахь 135 суудлын төлөө 38 нам эвсэл өрсөлдөж байна. Тус бүс нутгийн улс төрийн хүчнүүдийн хувьд 2 блокт үндсэндээ хуваагдчихаад байгаа. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнолыг дэмжигчид, эсэргүүцэгчид гэсэн. Улс төрийн хүчин 68 суудал авч байж дангаар засгаа байгуулах боломжтой болох ёстой. Гэхдээ иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн ийм ялалтанд аль ч нам хүрэхгүйг харуулж байгаа юм байна.
| Өнөөдөр Каталонд парламентын сонгуулийн санал хураалт болно | ||
| Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.