Шууд Chart

Өндрийн камер байршуулжээ

2026-08-04 09:57:30

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд Багануур дүүрэгт өндрийн камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа.

Тус камер нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, ой, хээр болон объектын гал түймрийн мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулснаар гал түймрийн тоо, хохирол буурах боломжийг бүрдүүлнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Өндрийн камер байршуулжээ   
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй