Шууд Chart

Telegraph: АНУ Умард солонгост цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байна

2017-12-22 13:08:58

АНУ БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоохын тулд тус улсад цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байгаа тухай британий “Дэйли телеграф” сонин уламжилж байна. Сонины авсан мэдээгээр: цагаан ордон Солонгосын хойгийн байдлыг дипломат аргаар шийдэх хувилбар бүтэхгүй гэх болгоомжлолын хүрээнд цэргийн хүчээр шийдэх бэлтгэл ажлыг сүүлийн саруудад эрчимжүүлсэн.

Асуудлыг хүчээр зохицуулах нэг хувилбар бол: Пхеньяныг пуужин харвахаас өмнө пуужин харвах сууриудыг устгах, ингэхийн хажуугаар зэр зэвсгийн агуулахыг бас устгах хувилбар яригдаж байна. Пхеньян бүтэн 75 хоног нэг ч пуужингийн туршилт хийлгүй өнжсөн хирнээ өнгөрсөн 11-р сарын 29-ний өдөр пуужин харваснаар Солонгосын хойгийн байдал дахин хурцадсан. Шинэ төрлийн “Хвасон-15” пуужин 53 минут нисэхдээ 4475 километрийн өндөрт гарч, 950 километр алс ниссэн. Шинжээчдийн үзэж байгаагаар, шинэ төрлийн энэ пуужин 13 мянган километр хүртэл алс нисэх чадамжтай бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэр тэр чигээрээ пуужингийн хараанд байна гэсэн үг юм.

Тэгэх зуур АНУ, Өмнөд солонгос хоёр ирэх оны 3-р сард хийхээр төлөвлөсөн “Ки ресолф”, “Фоул игл” цэргийн хамтарсан сургуулилтаа 4-р сар хүртэл хойшлуулж болзошгүй байна. Өмнөд солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч энэ тухай мэдээлж байна. “Хэрэв ийм шийдвэр гарах юм бол сургуулилтыг 4-р сар хүртэл хойшлуулна” гэж төлөөлөгч хэллээ. Мөн түүний хэлснээр: Өмнөд солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин бүс нутгийн тогтвортой байдлын тулд, мөн 2018 оны өвлийн Олимпийг амжилттай зохион явуулахын тулд цэргийн хамтарсан сургуулилтаа хойшлуулах хүсэлтийг америкийн талд тавьжээ.

Пёнчаны өвлийн Олимп ирэх оны 2-р сарын 9-25-нд, паралимп 3-н сарын 9-19-нд болно. АНУ, Өмнөд солонгосын цэргийн хамтарсан сургуулилт жил бүр 2-3 сард болдог, энэ удаад Олимпийн болон Паралимпын тоглолттой давхцаж байгаа тул сургуулилтыг хойшлуулах зайлшгүй шаардлага бий болж байна.


Telegraph: АНУ Умард солонгост цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байна  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй