Шууд Chart

Ван Ян бүх Хятадын хорооны даргаар сонгогдов

2018-03-15 11:59:19

УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын  хорооны анхдугаар чуулган 14-нд Ардын их хурлын ордонд IV бүгд хурлаа хийж,  Хятадын ардын УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны дарга, орлогч дарга,  нарийн бичгийн дарга, байнгын гишүүдийг сонголоо.

17 цаг 17 минутад ажилтнууд санал тооллогын дүнг уншиж танилцуулан,  хурлыг даргалагч сонгуулийн дүнг зарлалаа.

Ван Ян УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны даргаар  сонгогдлоо.

Жан Чинлин, Лю Чибао, Пабала Гэлиланжэ, Дүн Жяньхуа, Вань Ган, Хэ  Хөүхуа, Лү Жаньгүн, Ван Жэнвэй, Ма Бяо, Чэнь Шяогуан, Лян Жэн-Ин, Шя Баолүн, Ян  Чуаньтан, Ли Бин, Баатар, Ван Юнчин, Хэ Лифэн, Сү Хүй, Жэнь Жяньбан, Гү Шэньзү,  Лю Шиньчэн, Хэ Вэй, Шао Хүн, Гао Юньлүн зэрэг 24 хүн орлогч даргаар сонгогдлоо.  

Шя Баолүн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны нарийн бичгийн даргаар  сонгогдлоо. 

Эх сурвалж: http://mongol.cri.cn


Ван Ян бүх Хятадын хорооны даргаар сонгогдов  
Үзсэн: 1122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй