![](/uploads/201811/news/thumb/6c853dd2157c1327df84c56ba40d3ef0_x3.jpg)
Ирэх онд Монголын эдийн засагт нөлөөлөх гурван том эрсдлийг эдийн засагчид тодорхойлсон байна. Үүнийг даван туулахад иргэдээсээ эхлээд бүх шатны байгууллагууд эрсдлийн талаарх мэдлэгтэй, эрсдлийг бууруулах төлөвлөгөөтэй байх ёстойг тэд анхааруулж байна.
Эдгээр эрсдлийн нэгдүгээрт валютын хэлбэлзэл буюу өсөлт, хоёрдугаарт цахим талбарын аюулгүй байдал, гуравдугаарт таваарын зах зээлийн ханшийн хэлбэлзэл хамаарч байна. Манай улс эдийн засгийн хувьд нэг улсаас хамааралтайгаар олон жил явсан учраас урд хөршийн эдийн засаг манайд шууд нөлөөлдөг гэж эдийн засагч н.Ганзориг тайлбарлаж байна.
Эдийн засгийн эрсдлийн индексийг 1-9 хүртэлх тоогоор хэмжиж гаргадаг байна. Харин манайх 4.8 оноотой байгаа нь дундаж хэмжээнд харагдаж байгаа ч хүн ам цөөнтэй, дотоодын үйлдвэрлэл багатай улсад аюултай тоо гэж шинжээчид харж байна. Нэн ялангуяа суурь эрсдэл буюу цалин бага, өвчлөл их зэрэг нийгмийг хамарсан эрсдлүүд өндөр байгаа нь эргээд хувь хүний болоод улсын эдийн засагт эрсдэл авчирдаг гэж "Мандал даатгал" компанийн Эрсдэл хариуцсан менежир н.Оргодол ярилаа.
Иймд нийтээрээ эрсдлээ тодорхойлох чадвартай, асуудал гарлаа гэхэд шийдэх гарцтай байх хэрэгтэй юм. Манай улсын хувьд эрсдлээ мэддэг ч авах арга хэмжээгээ гаргаж ирэхгүй байгаа нь дутагдал юм.
Монголын эдийн засагт нөлөөлөх 3 том эрсдлийг эдийн засагчид тодорхойлжээ | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.