Шууд Chart

Зарим гишүүн ҮЦК-ийг биржийн гишүүнээс хаслаа

2018-12-12 09:50:23

Монгол Улсын Компанийн тухай хууль болон СЗХ, МХБ-ийн холбогдох дүрэм, журамд нийцүүлэн гаргасан  "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2018/17 тоот тогтоолоор "Би Би Эс Эс ҮЦК" ХХК, "Говийн ноён нуруу ҮЦК" ХХК-иудын биржийн гишүүнчлэлийн эрхийг цуцалж, гишүүнээс хаслаа. 

Тус компаниудын харилцагчдыг СЗХ-ны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 127 тоот тогтоолын дагуу "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д шилжүүлсэн тул гишүүнээс хасагдсан дээрх компаниудын харилцагчид нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжтой юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Зарим гишүүн ҮЦК-ийг биржийн гишүүнээс хаслаа  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй