Шууд Chart

I, II, III ангиллын 25 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-12-16 11:39:43

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 267,571,669 төгрөгийн үнийн дүн бүхий 637,517 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Шивээ Овоо" ХК (SHV+14.98%) болон "Тахь-Ко" ХК (TAH+14.24%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АйТүүлс" ХК (ITLS -6.95%) болон "БиДиСек" ХК (BDS -6.12%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 3.67 хувиар өсч 20393.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,398,391,272,963.57 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 25 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй