БНСУ-ын Ганвон мужийн Кусон тосгонд гарсан гал түймрийн улмаас 800 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Гал түймрийн хохирлын талаар Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдээллээ.
Нийт 748 байшин барилга шатсанаас 335 нь Кусон тосгоны байшин барилга юм байна. Мөн одоогоор хөдөө аж ахуй, агуулахын зориулалттай 250 орчим байгууламж шатаж, 41 мянга 500 гаруй мал хорогдсон гэж Солонгосын байгалийн гамшгаас хамгаалах агентлаг мэдээлжээ.
Нүүлгэн шилжүүлсэн 830 орчим хүнийг 21 хорогдох газар байршуулж, хүнсний зүйл, хувцас, хөнжил дэвсгэр өгчээ. Нөхцөл байдлын улмаас Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин галд шатсан газруудыг "Онцгой гамшгийн бүс" гэж зарласан байна. Ингэснээр гал түймэрт өртсөн газруудад ямар нэг саадгүйгээр тусламж үзүүлэх юм байна. Одоогоор галын шалтгаан нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл алга байна.
Өнгөрөгч пүрэв гарагийн шөнө Сөүл хотоос 160 км зайд оршдог Кусон тосгоноос эхэлж гарсан гал хөрш зэргэлдээх таван хот, тосгодод тархан нэг хүн нас барсан байна.
| Гал түймрийн улмаас 800 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ | ||
| Үзсэн: 1234 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.