Шууд Chart

Оюутнуудын жагсаалын үеэр гал нээсэн цагдааг Энэтхэгт шалгаж эхэллээ

2026-07-28 10:06:34

Энэтхэгийн Бихар мужид элсэлтийн шалгалтын материал задарсаныг эсэргүүцэн жагссан оюутнуудыг тараах үеэр АК-47 автомат буугаар агаарт гал нээсэн цагдаагийн алба хаагчийг албан үүргээс нь түдгэлзүүлжээ.

Хэрэг Бихар мужийн Сиван хотод болсон бөгөөд олон нийтийн сүлжээгээр тархсан дүрс бичлэгт тус алба хаагч жагсагчдыг тараах үеэр дор хаяж гурван удаа агаарт буудсан нь харагдсан байна. Орон нутгийн цагдаагийн удирдлага түүнийг ийм хүч хэрэглэх шаардлага байгаагүй гэж үзэн сахилгын арга хэмжээ авчээ.

Жагсаал нь Энэтхэгийн анагаахын их, дээд сургуулийн элсэлтийн үндэсний шалгалтын материал задруулсан гэх дуулиантай холбоотойгоор өрнөсөн бөгөөд уг хэрэг хоёр сая гаруй шалгуулагчид нөлөөлөөд байгаа юм. Сүүлийн долоо хоногуудад олон хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Энэхүү хэрэгтэй холбоотойгоор сөрөг хүчний улстөрчид парламентын хуралдаанаар цагдаагийн хүч хэрэглэсэн ажиллагааг шүүмжилж, Энэтхэгт үзэл бодлоо илэрхийлэх орон зай хумигдаж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Оюутнуудын жагсаалын үеэр гал нээсэн цагдааг Энэтхэгт шалгаж эхэллээ  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй