Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай утсаар ярьж, Каспийн тэнгист болсон халдлагын дараа нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалжээ.
Украины талын мэдээлснээр, Каспийн тэнгист хийсэн цохилтын үеэр ОХУ-ын цэргийн зориулалтаар ашиглаж байсан хөлөг онгоцуудыг онилсон бөгөөд энгийн худалдааны хөлөг онгоц, иргэдэд хохирол учруулах зорилго агуулаагүй гэж тайлбарласан байна.
Андрей Сибиха мөн Ираныг мөргөлдөөнийг улам даамжруулахгүй байх, ОХУ-д үзүүлж буй дэмжлэгээ зогсоохыг уриалсан бөгөөд Украины эсрэг дайнд Ираны цэргийн тусламж хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин Ираны тал Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг онгоц өртөж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархадсан хэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Тегеран учирсан хохирлыг барагдуулахыг шаардахын зэрэгцээ ийм явдал дахин давтагдах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
Каспийн тэнгист болсон халдлага нь Украин, Ираны хоорондын харилцааг шинэ түвшинд хурцатгаад байгаа бөгөөд хоёр тал дипломат шугамаар харилцан байр сууриа илэрхийлж, цаашид мөргөлдөөн тэлэхээс зайлсхийх шаардлагатайг онцолжээ.
| Украин Ираныг нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалав | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.