Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын “АдипоЛабс” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд “REMISSION 1°C” дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-ийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь манай салбарын тэргүүлэх зорилтын нэг юм. Өнөөдрийн хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болно” хэмээн онцоллоо.
БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-ийн Ерөнхий захирал Хан Сун Хо хэлэхдээ: “Өнөөдөр манай компанийн өндөр хэмт дулаан эмчилгээний Remission 1 төхөөрөмжийг Монгол Улсад хандивлаж, хорт хавдрын өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглах боломж бүрдэж байгаад туйлын баяртай байна. Энэхүү хандив нь хорт хавдрын улмаас шаналж буй олон монгол өвчтөний эмчилгээнд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна” гэв.
Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттайгаар хөгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр хүлээлгэн өгсөн “REMISSION 1°C” дулаан эмчилгээний төхөөрөмж нь хорт хавдрын эмчилгээний шинэ технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх чухал алхам болж байна.

| Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.