БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Жилин мужийг Умард Солонгосын хойд бүсийн Манфо хоттой холбож байгаа гүүрийн нээлт өчигдөр болсон байна. Энэ нь хоёр талын эдийн засгийн харилцааг нэмнэ гэж ажиглагчид үзэж байна.
Гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг Умард Солонгосын удирдагч асан Ким Жон Илийг 2011 онд Хятадад айлчилсны дараа тэр жилдээ эхлүүлж байжээ. Хоёр тал үүнээс хойш 2012 онд холбогдсон ч, харилцаа хурцадсаны улмаас албан ёсны нээлтийг нь хойшлуулж байсан юм байна. Харин сүүлийн 13 сарын хугацаанд Умард Солонгосын өнөөгийн удирдагч Ким Жон Ун Хятадад дөрвөн удаа айлчилж таатай харилцаатай болсноор гүүрийг нээж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Умард Солонгосын талаас энэ гүүрийг ашиглан БНХАУ-тай худалдаагаа өргөжүүлж, гадаад валютаас гадна жуулчдыг татах хүсэлтэй байгаа гэж бичиж байна. БНХАУ-ын хувьд ч мөн олон улсын хоригоос мултрах гарц гаргаж өгснөөрөө шүүмжлэл хүлээхгүйг хичээхийн хажуугаар шинэ гүүрийг нээж Умардтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой гэсэн байна.
Тиймдээ ч энэ хоёр улс Хятадын Дандон хотыг Умардын Синуижу хоттой холбосон гүүрийг нээж байжээ. Энэ нь хоёр улсын хоорондох худалдааны бааз болж үйл ажиллагаа явуулдаг байна.
| Жилин мужийг Манфо хоттой холбосон шинэ гүүр ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.