Шууд Chart

АНУ-ын Нууцын албаны даргыг ажлаас нь халжээ

2019-04-09 14:30:46

АНУ-ын Нууцын албаны даргыг ажлаас нь халж байна гэж "Цагаан ордон" мэдэгдлээ. Ингэхдээ АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яаманд харьяалагддаг Нууцын албаны агентлагийн дарга Рандолф Аллесийг ажлаа өгөх шаардлага тавьж байснаа мэдээлжээ. Энэ мэдээллээр тэрбээр ирэх тавдугаар сард ажлаа өгч, түүний ажлыг Жеймс Муррэй гэдэг хүн авах юм байна.

Цагаан ордноос даваа гарагт өөрийг нь ажлаас чөлөөлж байгаа тухай мэдэгдсэний дараа Нууцын албаны дарга Рандолф Аллес олон нийтийн сүлжээнд “Дональд Трамп түүнийг халаагүй. Хэдэн долоо хоногийн өмнө хэлж байсанчлан өөр албан тушаалд шилжиж байгаатай холбоотойгоор ажлаа өгч байгаа” гэсэн утгатай зүйл бичжээ.

Одоогоор Нууцын албаны даргын чөлөөлөгдөж байгаа шалтгааныг албаныхан тайлбарлаагүй байна. Гэхдээ өнгөрөгч долоо хоногт Дональд Трампын Флорида дахь "Маралаго" амралт цогцолборт Хятадын нууц ажилтан нэвтэрсэн нь илэрч баригдсан гэх мэдээлэл байгаа юм байна.

"СNN" агентлагийн мэдээлснээр Южин Жанн гэдэг нууц ажилтан эмэгтэй Хятадын паспорт, хортой программ хангамж бүхий флаш диск, дохио илрүүлэгч зэрэг электрон өөр хэд хэдэн төхөөрөмж, хэдэн мянган доллар биедээ авч явсан байна. Тэрбээр тагнуулын зорилготой нэвтэрсэн байх боломжтой гэж прокурор даваа гарагт мэдээлжээ.

Үүний хажуугаар нэрээ нууцалсан эх сурвалжийн баттай бус мэдээлээр АНУ-ын Иргэншил цагаачлалын албаны дарга Франсис Сиссна, АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны ерөнхий зөвлөх Жонн Митник гэдэг хоёр албан тушаалтныг "Цагаан ордон" ажлаас нь чөлөөлөх гэж байгаа гэх мэдээлэл байна.

Сануулахад, Нууцын албаны даргын чөлөөлөгдөж байгааг "Цагаан ордон" хүлээн зөвшөөрөхөөс өмнөхөн буюу өнгөрөгч ням гарагт АНУ-ын Дотоод Аюулгүй байдлын сайд Киржстен Ниелсен гэнэт ажлаа өгсөн. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын хамтаар АНУ, Мексикийн хил дээр очиж ажилласныхаа дараа ажлаа өгч байгаагаа зарласан.

Түүний ажлыг АНУ-ын Гаалийн болон хилийн хамгаалалтын албаны бүрэн эрхт төлөөлөгч Кевин МакАлеенан залгамжилна гэсэн мэдээ байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Нууцын албаны даргыг ажлаас нь халжээ  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй