Ливийн нийслэл Триполи хотод үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц нисэх онгоцны буудал Ливийн үндэсний армийн агаарын довтолгооны дараа үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээлээ. НҮБ-аас маршал Хафтарын дайчдын явуулсан энэхүү агаарын цохилтыг эрс шүүмжилсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Триполид болж байгаа мөргөлдөөн, цэргийн хурцадмал байдал, тэр дундаа “Митига” онгоцны буудал гээд Ливийн үндэсний армиас явуулсан агаарын цохилтод шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр цэрэг дайны ажиллагаа, зөрчилдөөнөө яаралтай зогсоохыг уриаллаа” гэж Антониу Гутеррешийн мэдэгдэлд дурджээ.
Командлагч маршал Хафтарын мэдэгдсэнээр тэдний гол бай нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын цэргийн онгоцууд байсан гэнэ. Тиймээс Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын агаарын цэргийн хүчин анги хэсэг рүү нь дайрсны дараа нисэх онгоцны буудалд цохилт өгсөн байна.
Мөргөлдөөний уршгаар 50 гаруй хүн амиа алдаад байна. Тэдний дунд энгийн номхон иргэд ч байсан гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хоёр эмч шархадсан хүмүүсийг зөөж яваад амиа алджээ. Мөн Саудын Араб руу нисэж явсан 200 мөргөлчтэй онгоц аюултай байдалд оржээ.
Одоогийн байдлаар 3500 орчим иргэн орон гэрээ орхин зугтсан тухай “Россия 24” теле суваг мэдээллээ.
| НҮБ маршал Хафтарын дайчдын явуулсан агаарын цохилтыг эрс шүүмжиллээ | ||
| Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.