БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун улс орныг нь боомилох зорилгоор хориг арга хэмжээ авч буй дайсагнасан хүчнүүдийн төлөвлөгөөг тасалдуулахыг уриаллаа. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлж байгаагаар Умард Солонгосын удирдагч энэхүү мэдэгдлээ энэ сарын 10-нд Пехньянд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлын үеэр хийсэн байна.
Ким Жон Ун “Хоригоор биднийг буулгана гэж төөрөлдөж байгаа дайсагнасан хүчнүүдэд аймшигт цохилт үзүүлэх хэрэгтэй” гэж хэлснийг “Ёнхап” агентлаг дамжуулсан юм. Түүнчлэн тэрбээр “Энэ үйлдэл л Засгийн газраас явуулж байгаа өөрсдийн хүчийг түшиглэх бодлогыг зөв болохыг батална” гэжээ. Өөрөөр хэлбэл, үндэсний эдийн засаг өөрийгөө хангах хэмжээний, өөрсдийн технологи, нөөц бололцоонд тулгуурласан байх ёстой гэжээ.
Олон улсын хориг арга хэмжээ үргэлжилж байгаагаас болж Умард Солонгос улс түүхэндээ байгаагүй эдийн засгийн хамгийн том хүндрэлтэй тулгараад байна гэж Умард Солонгосын “Родон Синмун” сонинд өмнө нь мэдээлж байсан юм. Тиймээс тус улс иргэдээ зоригтой байж, гадаад хүчний дарамт шахалтад бууж өгөхгүй байхыг уриалжээ.
| Ким Жон Ун: Хоригоор биднийг буулгана гэж төөрөлдөж байгаа дайсагнасан хүчнүүдэд аймшигт цохилт үзүүлэх хэрэгтэй | ||
| Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.