Шууд Chart

“НАСА” Энэтхэгийн сарны судалгааны төхөөрөмжийг илрүүлжээ

2019-12-04 15:43:43

Америкийн сансрын хөлгийн авсан зургийг НАСА агентлаг мягмар гарагт олон нийтэд ил болгосон байна. Энэ зурганаас харахад Энэтхэгийн сарнаа явагчын эд анги томоохон талбай дээр бутран, тархсан дүр зураг ажиглагдаж байгаа юм. Энэтхэг улс Чандраян-2 сарын судалгааны иж бүрэн төхөөрөмжийг өнгөрсөн 7-р сард хөөргөсөн бөгөөд энэхүү судалгааны аппаратын гол бүрэлдэхүүн болсон Викрам сарнаа явагчийг Сарны өмнө туйлд буулгахаар төлөвлөж байсан юм. 

Харамсалтай нь Викрам сарнаа явагч буух талбайд 2.1 км ойртон очоод байх үедээ гэнэт холбоо тасарсан юм. Удирдлагагүй болсон сарнаа явагч сарны гадаргуу дээр хүчтэй унаж,  эд ангиуд  бутран, тал тийш шидэгдсэн зургийг Америкийн сансрын хөлөг ийнхүү авсан байна. Хэрэв энэ даалгавар амжилттай болсон Энэтхэг улс сарны гадаргуу дээр судалгааны төхөөрөмжөө буулгасан Дэлхийн дөрөв дэх улс болох байжээ. Үүнээс өмнө АНУ, БНХАУ болон Зөвлөлт Холбоот улсын судалгааны төхөөрөмж саран дээр бууж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“НАСА” Энэтхэгийн сарны судалгааны төхөөрөмжийг илрүүлжээ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй