АНУ-ын усан флот цөмийн хөдөлгүүр бүхий Виржиния загварын байлдааны 9 ширхэг шумбагч онгоцыг бүтээхэд 22.2 тэрбум ам.долларыг зарцуулах гэрээг байгууллаа. Энэ усан онгоц нь бусад шумбагчидтай байлдах, усны гадаргуу дээр яваа онгоцууд уруу дайралт хийхээс гадна хуурай газарт буй байд цохилт өгөх, мөн тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглагддаг юм.

Америкийн усан флотод одоогоор Виржиния төрлийн 18 ширхэг шумбагч ашиглагдаж байгаа. Гэхдээ шинээр үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа 9 ширхэг шумбагч нь өмнөх загваруудаас илүү дэвшилтэд байх юм.
Хамгийн анхны Виржиния төрлийн шумбагчийг Америкийн усан флот анх 2004 онд хүлээн авч байсан юм. Харин шинэ шумбагчнуудыг 2025-аас 2029 оны хооронд Америкийн усан флотод нийлүүлэхээр төлөвлөж байна.
| АНУ хамгийн дэвшилтэд шумбагч онгоцуудыг бүтээхэд 22 тэрбум ам.долларыг зарцуулна | ||
| Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.