Умард Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг энэ хотхоныг орчин үеийн соёл иргэншлийн загвар болсон газар гэдгийг онцолжээ. Цанаар гулгах зам, спортын заал зэргийг агуулсан энэ цогцолборт 4000 айл өрх амьдрах боломжтой. Аль ч чиглэлдээ 2-3 км-ын талбайд хотхоныг барих ажил бүрэн дуусаагүй байгаа ч нээлтийн ёслол ийнхүү болжээ.

450 гаруй барилгыг шинээр барьсан бол бусад нь сэргээн засварлагдсан юм байна. Хотхоныг бүтээн босгох ажил гурван үе шаттайгаар явагдаж байгаа төдийгүй 2020 оны 10-р сард бүрэн дуусах төлөвтэй байна.

Орчин үеийн соёл иргэншлийн загвар болсон энэ хотоос холгүйхэн Пэкту гэх ариун дагшин уул байрладаг юм. Энэ уулыг Умард Солонгосын удирдагч агсан Ким Ир Сенийн мэндэлсэн газар гэх мэдээлэл байдаг.




| Умард Солонгос орчин үеийн “Жишиг” хотхоныг барьжээ | ||
| Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.