Японы Хаяабуса 2 судалгааны төхөөрөмжийн дэлхий рүү эргэн ирэх аялал мягмар гарагаас шулуун замдаа ороод байна. Энэ судалгааны робот Рюгу гэх жижиг гарагийн гадаргуу дээр бууж, нэг жилийн турш судалгаа, шинжилгээний ажлын явуулсан юм. Энэ хугацаанд тус судалгааны төхөөрөмж Рюгу гарагийн гадаргууд өрөмдлөг хийж, гүний чулуулгийн дээжийг цуглуулсан байна. Эрдэмтэд Хаяабуса 2-ийн цуглуулсан дээж нарны аймаг хэрхэн бүрэлдэн бий болсон талаарх судалгааны ажилд маш чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.
Одоогийн байдлаар Хаяабуса 2 судалгааны аппарат дэлхийгээс 250 сая километрийн зайд аялж байна. Энэхүү судалгааны төхөөрөмжийг Австралийн цөлд буулгахаар төлөвлөж байгаа. Хаяабуса дэлхийд эргэн ирсний дараагаар тус сансрын судалгааны роботын цуглуулсан дээжийг зургаан өөр судалгааны багийнханд тараах өгөх юм. Энэ дээжийг задлан шинжлэх ажил 2021 оны дунд үеэс эхлэх талаар онцолжээ.
| Японы сансрын судалгааны төхөөрөмжийн дэлхийд эргэн ирэх аялал жил хүрэхгүй хугацаанд үргэлжилнэ | ||
| Үзсэн: 587 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.