Шинэ Зеланд улс гадаадын орнуудаас эх үүсвэртэй улс төрийн хандивын хүлээн зөвшөөрөгдөх хэмжээг эрс бууруулаад байна. Энэ нь гадны орнуудын дотоодын сонгуульд нөлөөлж болзошгүй эрсдэлийг багасгах алхам гэдгийг тус улсын удирдагчид онцолжээ. Мөн шинэ хуулинд интернет зар сурталчилгааны талаар заалтууд тусгагджээ.
Ирэх жил Шинэ Зеланд улсад парламентын сонгууль явагдана. Тэгвэл сонгууль дөхөж байгаатай холбогдуулан тус улсын удирдагчид гадны орноос авч болох сонгуулийн хандивын мөнгийг хэмжээг 1500 Шинэ Зеланд доллараас 33 доллар болгон эрс буулгаад байна. Тус улсын Хууль Зүйн сайд Эндруй Литтли хэвлэлд өгсөн ярилцлагадаа сонгуульд гадны орнууд хөндлөнгөөс нөлөөлөх үзэгдэл олон улсын хэмжээнд нэмэгдэж байгаа төдийгүй энэ нь янз бүрийн байдлаар хэрэгжиж байна гэжээ.
Хандив өгөх нь сонгуульд нөлөөлөх нэг хэлбэр гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрээр Шинэ Зеланд улс иймэрхүү нөлөөллөөс өөрийгөө хамгаалах дархлаа сул байна гэж тодотгосон байна. Шинэ Зеландын парламент мягмар гарагт баталсан хуулинд мөн нийгмийн сүлжээ сайтад эзэн холбогдож нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл ямар эх үүсвэрээс, хэн санхүүжүүлсэн нь ил тод бус сурталчилгааг байршуулахыг хориглох заалт ч багтаад байна. Цахим орчинд улс төрийн сурталчилгааг байршуулахдаа захиалагч болон санхүүжүүлэгчийн нэр болон хаягийг тодорхой бичих ёстой болоод байгаа юм.
Үүнээс гадна Шинэ Зеландын Хууль Сайд 2018 онд дэлхийн ардчилсан орнуудад явагдсан сонгуулийн тал хувь кибер халдлагын бай болсон гэдгийг онцолсон юм.
| Шинэ Зеланд улс гадны орнуудаас авч болох улс төрийн хандивын хэмжээг эрс бууруулжээ | ||
| Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.