Шууд Chart

“НАТО”-гийн дээд хэмжээний уулзалт болж байна

2019-12-04 17:32:55

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Их Британийн Лондон хотод явагдаж байна. Энэ удаагийн уулзалтаар НАТО-гийн гишүүн барууны орны удирдагчид Хятадын армийн хүчин чадавх эрс нэмэгдэж байгаа болон ОХУ–тай хэрхэн харилцах талаарх асуудлуудыг хөндөн ярилцах юм.

Умард Атлантын Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтыг угтан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийсэн байна. Тэрээр НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалахын салбарын төсвөө нэмэгдүүлэхийг уриалжээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп НАТО бол маш чухал зорилгын төлөөх байгууллага гэдгийг онцолсон ч бусад гишүүн орнуудтай харьцуулахад АНУ хэт өндөр зардлыг гаргаж байгааг хэлсэн байна. Тэрээр НАТО–гийн хамтын ажиллагааны хүрээнд Америк улс Европын орнуудад дэмжлэг үзүүлж байгаа ч хамгийн бага үр шимийг хүртэж байгаа орон гэдгийг цохон тэмдэглэжээ.

Харин Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО бол дэлхий дахины өөрчлөлтийг даган хувьсан өөрчлөгдөж чаддаг байгууллага гэдгийг онцолсон юм. Лондон хотод эхлээд байгаа энэхүү дээд хэмжээний уулзалтад НАТО-гийн гишүүн 29 орны удирдагч оролцож байна. Уулзалтаар хөндөгдөх асуудлаа дотор Хятадын армийн хүчин чадавх эрс сайжирч байгаа болон барууны орнуудын ОХУ-тай харьцах харилцааны тухай сэдвүүд багтаж байгаа юм.

Гэхдээ энэ жилийн НАТО -гийн уулзалт тийм ч таатай бус уур амьсгал доор явагдаж байгааг олон улсын зарим хэвлэл онцолжээ. Саяхан АНУ бусад холбоотон орнуудад мэдэгдэлгүйгээр Сирийн хойд бүс нутгаас гэнэт цэргээ татсан юм. Вашингтоны энэ үйлдэл НАТО-гийн гишүүн орнуудыг бухимдлыг төрүүлсэн юм. Ер нь НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид хоорондоо эв түнжин тааруу байгаа гэдгийг хэвлэлүүд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“НАТО”-гийн дээд хэмжээний уулзалт болж байна  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй