Уур амьсгалын өөрчлөлт болон хог хаягдлаас үүдэн далайн усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасаж байгааг эрдэмтэд анхааруулсан байна. Энэ нь далайн амьтдад ихээхэн сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм.
Олон Улсын Байгаль Хамгааллын Холбооноос хамгийн сүүлийн үеийн судалгааны ажлаа танилцуулаад байна. Энэхүү судалгаанд далай, тэнгисийн усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч байгаа явдал нь олон төрлийн загас, усны амьтанд заналхийлэл учруулж байгааг анхааруулсан байна. 1960 оны байдлаар хүчилтөрөгчийн хэмжээ багатай далайн бүс 45 байсан бол өнөөдрийн байдлаар 700 болон нэмэгдээд байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлт болон хог хаягдлын улмаас далайн усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасаж буй нь туна, акул тэргүүтэй хэд хэдэн төрлийн загасны тоо толгой буурахад нөлөө үзүүлж байгаа. Ер нь далайн улс бүлээн болохын хэрээр хүчилтөрөгч хадгалах чадвар буурч байна. Эрдэмтэд 1960 –аас 2010 оны хооронд далайн усанд агуулагдаж байсан хий 2 хувиар буурсан гэх судалгааг гаргажээ. Хэрэв дэлхийн улс орнууд өнөөгийн чиг хандлагаа өөрчлөхгүй бол 2100 он гэхэд далайн усны хүчилтөрөгчийн хэмжээ 3-4 хувиар дахин буурахаар байгаа аж.
| Далайн хүчилтөрөгчийн хэмжээ багасаж байна | ||
| Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.