Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын хуучны хороололд байрлах 6 давхар үйлдвэрийн барилгад ням гарагийн өглөө гал түймэр гарч, 40 гаруй хүн амиа алдсан байна. Гал гарах үеэр үйлдвэрийн барилга дотор олон зуун ажилчин амарч байжээ.
Бараа бүтээгдэхүүнд зориулсан уут үйлдвэрлэдэг үйлдвэрийн барилга дотор ажилчид унтаж байх үеэр ийнхүү гал гарсны улмаас амиа алдсан иргэдийн тоо цаашид өсөх төлөвтэй байгаа юм. Энэтхэгийн Дотоод Хэргийн сайд Амит Шах эрдэнэт хүмүүсийн амь нас үрэгдсэн харуусалтай үйл явдал болж байгааг хэлжээ. Харин тус улсын ерөнхий сайд Нарендра Моди энэ ослын үеэр хохирсон иргэдэд бүх талаар тусламж үзүүлэхээр ажиллаж байгааг онцолсон байна.
![]()
Энэхүү үйлдвэр байрладаг хороололд Шин Дели хотын хамгийн том худалдааны задгай зах мөн үйл ажиллагаа явуулдаг. Хөл хөдөлгөөн ихтэй, гудамж, талбайнууд нь нарийхан учраас галын болон тусламжийн техник хэрэгсэл гал түймэрт автсан барилга дээр очиход цаг их алдсан байна. Гал түймрийн улмаас 40 гаруй хүн амиа алдаад байгаагаар зогсохгүй 60 орчим хүн түлэгдэж, гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Олон хүний амь насанд хүрсэн Гал түймрийн шалтгааныг тогтоохоор мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж эхэлжээ.
| Шинэ Дели хотын үйлдвэрт гал түймэр гарч, 40 гаруй хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.