Шууд Chart

XIAOMI компани хоёр дахь үеийн “Qicycle” цахилгаан моторт унадаг дугуйгаа бүтээжээ

2019-12-10 11:13:26

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Хятадын Шиаоми компани цахилгаан моторт унадаг дугуй бүтээн танилцуулаад байна. “Qicycle” /кисайкл/ нэртэй энэхүү унадаг дугуй Шиами брендийн хамгийн үнэтэй шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байгаа ч бусад цахилгаан унадаг дугуйнаас хамаагүй хямд үнэтэй хэмээн онцолжээ. Кисайкл унадаг дугуй ижил төрлийн дугуйнаас даруй 7 дахин хямд юм байна. мөн 10 зүйл дээр үзүүлэлт өндөртэй гэсэн байна.  Шиаоми компани Кисайкл нэрийн дор анх 2016 онд цахилгаанаар ажилладаг “R1” нэртэй дугуйг 3000 орчим ам.доллараар гаргаж байсан. Хятадын зах зээлд одоо ч борлуулалт өндөртэй байгаа.

Харин одоо хоёр дахь үеийн хувилбарыг гаргаад байна. “Кисайкл 2” шинэ загвар өмнөх загвараасаа хямд үнэтэй болсон юм. өмнөх загвартай нь харьцуулахад мөн л адил угсрагддаг. Ухаалаг дэлгэцтэй, арын гэрэл нь тоормос дээр дарахад автоматаар асна. 5,2 мА цаг багтаамжтай батарейтай. Батарей нь их биеийн гол хэсэгт байрлаж байгаа юм. батарейг нь 3,5 цагийн турш 220-д залгаж цэнэглэж дүүргэнэ. 25 км цаг хүртэл хурдалдаг.

Рульны хэсэгт жолоодлогыг бүрэн цахилгаан мотороор эсвэл дөрөөний хамт хослуулан ашиглах гэсэн хоёр горимыг ажиллуулах сонголт бүхий товчлууртай. 40 км хүртэл зам туулдаг. Их бие нь хөнгөн цагаанаар хийгдсэн тул хөнгөн болж өгчээ. Хятадын зах зээлд 425 ам.доллар буюу 2999 юанын үнэтэй юм байна. одоогоор дэлхий өөр улс орны зах зээлд нэвтрэх хараахан болоогүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

XIAOMI компани хоёр дахь үеийн “Qicycle” цахилгаан моторт унадаг дугуйгаа бүтээжээ  
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй