Шинэ Зеланд улсын Факаари гэх арал дээр галт уул гэнэт дэлбэрсэн үйл явдал даваа гарагт болсон юм. Тухайн үед арал дээр 40 гаруй гадаадын жуулчин аялж явсан юм. Байгалийн энэ аюулт үзэгдлийн улмаас таван хүн амиа алдаж, 8 жуулчин ор сураггүй болоод байна.

Галт уулын дэлбэрэлтийн үеэр ор сураггүй болсон жуулчдыг амиа алдсан гэж үзэж байгаа юм. Ингэснээр Шинэ Зеландын Факаари буюу Цагаан арлын галт уулын дэлбэрэлтийн улмаас хүн амь алдсан хүний 13 болохоор байгаа юм. Даваа гарагт Олон улсын цагаар 01:11 минутад дэлбэрэлт болж, галт уулын тогооноос их хэмжээний үнс нурам цацагдан утаа гарч эхэлжээ. Ийнхүү дэлбэрэлт болохоос өмнөхөн зарим жуулчин галт уулын тогоон дотор аялал хийж байсан нь тодорхойгүй болоод байна. Энэ байгалийн аюулт үзэгдлийн үеэр цагаан арал дээр нийт 47 гадаад болон дотоодын жуулчин байрлаж байснаас 34 хүнийг авраад байгаа юм. Галт уулын дэлбэрэлтийн үеэр түлэгдэж, гэмтсэн 31 жуулчинг эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж байна.

АНУ, Хятад, Малайз, Австрали болон Шинэ Зеландын жуулчид арал дээр байжээ. Энэ үйл явдалтай холбогдуулж Австралийн ерөнхий сайд Скотт Мориссон мэдэгдэл хийлээ. Тэрээр амиа алдсан нь тогтоогдсон таван иргэний гурав нь Австрали улсын жуулчид болохыг хэлсэн байна. Мөн Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн мягмар гарагт мэдэгдэл хийж, амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор аврагчид Цагаан арал дээр аврах ажиллагааг явуулах боломж одоог хүртэл тун хязгаарлагдмал байгаа юм. Хувийн компанийн эзэмшилд байдаг энэ арлыг жил бүр олон мянган жуулчин зорин очдог юм байна. 2011 оноос хойш тус арлын галт уулын идэвхжилт ажиглагдах болсон хэдий ч жуулчлалыг зогсоох арга хэмжээг аваагүй байна.


| Галт уулын дэлбэрэлтийн үеэр найман жуулчин ор сураггүй болоод байна | ||
| Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.