Шууд Chart

ОХУ, Украины талууд гал зогсоох гэрээг бүрэн хэрэгжүүлэхээр боллоо

2019-12-10 16:55:53

ОХУ болон Украины төрийн тэргүүн нар Парис хотод уулзсан байна. Энэ үеэр талууд Украины зүүн бүс нутаг дахь зөрчилдөөнд цэг тавих, гал зогсоох гэрээг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.

ОХУ–ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нарын хоорондох уулзалтыг даваа гарагт Парис хотод зохион байгууллаа. Энэ уулзалтын үеэр хоёр орны удирдагчид Украины зүүн мужуудад гал зогсоох гэрээг иж бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхээр санал нэгджээ. Украины арми болон тус улсын зүүн бүс нутаг дахь ОХУ-ыг дэмжигч, салан тусгаарлах үзэлтнүүдийн хоорондох зөрчилдөөн таван жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа юм.  Энэ зөрчилдөөний улмаас 13 000 хүн амь насаа алдаад  байгааг олон улсын зарим хэвлэлд  онцолжээ. 

Парис хотод болсон ОХУ, Украины удирдагчдын хоорондох энэхүү уулзалтыг Франц болон Германы удирдагчид  зуучлан зохион явуулсан байна.  2020 оны 3-р сарын эцэс гэхэд талууд Украины зүүн зүгийн гурван ч мужид цэргийн ажиллагааг зогсоох амлалтыг өгөөд байгаа юм. Гэхдээ талууд  салан тусгаарлагчдын хяналтад байгаа Украины бүс нутагт сонгууль явуулах болон Оросыг дэмжигч цэргүүдийг эргүүлэх татах асуудал дээр санал зөрөлдөөнтэй хэвээр байна. 

Энэ уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр ОХУ–ын ерөнхийлөгч Владимир Путин Украин улсыг үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, босогчдын хяналтад байгаа Донбассын бүсийг онцгой эрхт муж болгохыг уриалжээ. Харин Украины ерөнхийлөгч Кремлийн тэргүүний энэ саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

Мөн ОХУ болон Украины талууд хоригдол солилцох асуудлаар хэлэлцээрт хүрээд байгаа юм. Донбассаас гадна Украины Донецк болон Луханск мужууд Оросыг дэмжигч босогчдын хяналтад байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Украины талууд гал зогсоох гэрээг бүрэн хэрэгжүүлэхээр боллоо  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй