Шууд Chart

Чили улсад 40 орчим хүнийг тээвэрлэж явсан нисэх онгоц сураггүй болоод байна

2019-12-10 17:01:42

Чилийн Агаарын Зэвсэгт Хүчний өгсөн мэдээллээр С-130 Херкулес онгоц Антарктид уруу нислэг хийж байх замдаа сураггүй болоод байна. Энэ армийн тээврийн онгоц орон нутгийн цагаар 16:55 минутад Пунта Аренас хотоос хөөрснөөс хойш хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа холбоо тасраад байгаа юм.

Онгоцонд багийн 17 гишүүнээс гадна 21 энгийн зорчигч байсан гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Чилийн Агаарын Зэвсэгт Хүчний зүгээс сураггүй болоод байгаа онгоцыг хайх, зорчигчдыг олж аврах ажиллагааг эхлүүлээд байгааг мэдээлжээ. Антарктид дахь Чилийн Нисэх Хүчний Баазад буух ёстой байсан онгоц сураггүй болсон явдалд Чилийн ерөнхийлөгч сэтгэл нь ихэд зовниж буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Себастьян Пинера үйл явдлыг ойроос ажиглаж байгаа гэдгээ хэлсэн байна.  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чили улсад 40 орчим хүнийг тээвэрлэж явсан нисэх онгоц сураггүй болоод байна  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй