Пакистан улсын баруун өмнөд зүгт байрлах Балучистан мужийн эмнэлэгт ийм үйл явдал болжээ. Анхандаа Жамила Биби гэх эх хоёр ихрийг төрүүлсэн гэдгийг түүний гэр бүлийнхэн нь огт мэдээгүй байж. Харин Жамила Биби амаржсанаасаа хойш хэдэн өдрийн дараа ухаан орж ихэр хүүхэд төрүүлсэн гэдгээ хэлж, нэг нь хаана байгааг асуужээ.
Жамилиа Бибигийн нөхөр ихэр хүүхэдтэй болсон гэдгээ ийнхүү сүүлд ухаарч, эмнэлэгт мэндэлснийхээ дараа алга болсон нярайг олохоор цагдаад ханджээ. Цагдаа нар Жамила Бибиг амаржих үеэр эмнэлэгт ажиллаж байсан нэгэн сувилагчийг хэрэгт холбоотой гэж үзсэн төдийгүй тэрээр удахгүй хэргээ хүлээж, ихрүүдийн нэгийг хулгайлж хүүхэдтэй болохыг хүсдэг нагац эгчдээ өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тус сувилагчийн нагац эгч нь нөхөрт гараад 17 жил болж байгаа ч хүүхэдтэй болж чадахгүй өдийг хүрчээ. Хулгайлагдсан нярайг гэр бүлд эргүүлэн өгсөн байна.
| Пакистан улсад дөнгөж мэндэлсэн нярайг хулгайлан сувилагч эмэгтэйг баривчилжээ | ||
| Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.