Шууд Chart

“XIAOMI” Японд бүтээгдэхүүнээ худалдаална

2019-12-12 12:47:55

Хятадын ухаалаг утасны үйлдвэрлэлд тэргүүлэгч компани болох Сяоми гадаадын улс орнууд дахь бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлсээр байна. Тус компани Япон улсад ухаалаг утас болон бусад бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөөд байгаа юм.

Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Сяоми 130 сая гаруй хүнтэй Япон улсад бүтээгдэхүүнээ худалдахаар болоод байна. Тус компани юун түрүүнд хоёр өөр загварын ухаалаг утсыг Японы зах зээлд гаргах юм. Сяоми компанийн ухаалаг утаснууд өндөр нягтаршил бүхий камеруудаараа танигдаж эхлээд байгаа юм. 108 мегапикселийн камер бүхий Сяомийн утаснууд даваа гарагаас эхлэн Японд интернетээр худалдаанд гаргах юм.Үүнээс гадна тус компани Япон улсад ухаалаг бугуйн цаг болон алсын удирдлагаар ажилладаг будаа агшаагчаа борлуулахаар төлөвлөж байна.

Сяомигийн Зүүн Азийн Бүсийг хариуцсан ерөнхий менежер Стевен Ван хэвлэлд өгсөн ярилцлагадаа Японы зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах хамгийн тохиромжтой цаг үе тохиож байгааг онцолжээ. 2020 оноос Японд 5G интернет нэвтэрч эхэлнэ. Япончууд шинэ техник технологийг хүлээн авах чадвартай өндөртэй хүмүүс гэдгийг Стевен Ван онцолжээ. Тус компани өнгөрсөн жил 119 сая ухаалаг утсыг гадаадын зах зээлд худалдаанд гаргасан гэдгийг Америкийн судалгааны фирм мэдээлсэн байна.

Бээжинд төвтэй Сяоми компанийн дэлхийн ухаалаг утасны зах зээлийн 8,5 хувийг бүрдүүлдэг юм. Сяоми компанийг 2010 онд Хятадын бизнесмен, тэрбумтан Лэй Цзюнь үүсгэн байгуулж байжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“XIAOMI” Японд бүтээгдэхүүнээ худалдаална  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй