Шууд Chart

Шотландын ховор вискиний цуглуулга 10 сая ам.долларт хүрнэ

2019-12-12 12:55:19

Дэлхийд хамгийн том хувийн цуглуулгад тооцогдож байгаа Шотландын вискиний цуглуулгыг удахгүй дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү хувийн цуглуулгыг 10.5 сая ам.долларт хүрнэ гэж урьдчилан тооцоолж байгаа юм. Шотландын ховор төрлийн эдгээр вискийг Америкийн Колорадо мужийн иргэн Ричард Гүүдин гэх вискиг сонирхогч цуглуулжээ.

Тэрээр Шотланд улс уруу тогтмол аялал хийж, тус улс дахь ховор, содон вискинүүдийг цуглуулахад олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг зарцуулжээ. Энэ цуглуулга дотор 3900 гаруй ширхэг виски багтаж байгаа бөгөөд  ирэх жил дуудлага худалдаанд орно. Зарим виски нь дангаараа 1.6 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шотландын ховор вискиний цуглуулга 10 сая ам.долларт хүрнэ  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй