Тайланд улсад хүнс ногоо болон будаа тариалах тариалангийн талбайг барилгын дээвэр дээр байгуулж чадсан байна. Энэхүү тариалангийн талбай үерийн усанд автахгүй сайн талтай гэдгийг онцолж байгаа юм.
Томоохон барилга, байгууламжийн дээвэр дээрх сул зай, талбайг эдийн засагт үр өгөөжтэйгөөр ашиглаж болохыг Тайланд улсад харуулаад байна. Тус улсын нийслэл Бангкок хотын ойролцоо Азидаа хамгийн томд тооцогдож байгаа барилгын дээвэр байгуулсан тариалангийн талбайн нээлт болоод байгаа юм. Энэхүү тариалангийн талбайг Таммасат гэх их сургуулийн дээвэр дээр байгуулсан төдийгүй 7000 метр талбайг хамарчээ.
Энэ талбай дээр органик хүнсний ногоо болон будаа тариалалтыг явуулна гэдгээ Таммасат Их Сургуулийн туслах профессор онцолжээ. Тайландын нийслэл Бангкок болон ойролцоох дүүргүүд үерийн усанд өртөх нь түгээмэл үзэгдэл аж. Тэгвэл барилгын дээвэр дээрх тариалангийн талбай үерийн усны аюул заналхийлэлд өртөхгүйгээс гадна хүн ам шигүү суурьшсан хотод дахь зай талбайг хэмнэхэд ихээхэн эерэгээр нөлөөлж байгаа юм.
Үүнээс гадна тус тариалангийн талбай нь барилгын дээвэрт сөргөөр нөлөөлдөг борооны усыг өөртөө шингээх давуу талтай. Мэргэжилтнүүдийн зүгээс барилгын дээврийг тариалангийн талбай болгон ашиглах нь тийм ч хэцүү биш гэдгийг онцолжээ. Дэлхийн Банкнаас гаргасан судалгаагаар 2030 он гэхэд Бангкок хотын 40 орчим хувь нь жил бүр үерийн усанд автдаг болно гэсэн судалгааг гаргаад байна.
| ТАЙЛАНД: Барилгын дээврийг тариалангийн талбайн зориулалтаар ашиглаж байна | ||
| Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.