Шууд Chart

Япон, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын удирдагчид уулзана

2019-12-12 13:49:42

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр зохион байгуулагдах юм. Тус уулзалтад Японы ерөнхий сайд Абэ Шинзо оролцох талаар  Эн Эйч Ки агентлаг мэдээлжээ. 

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын хоорондох гурван талт дээд хэмжээний уулзалтыг Хятадын Сичуан мужид зохион байгуулна гэдгийг Бээжингийн зүгээс мэдээлээд байна. 12-р сарын 24-нд болох  энэхүү уулзалтад Японы ерөнхий сайд Абэ Шинзо оролцох талаарх мэдээллийг Японы засгийн газрын албаныхан дамжуулжээ. Ерөнхий сайд Абэ Шинзо 12-р сарын 23-аас 25-ны хооронд БНХАУ-д ийнхүү айлчлал хийх юм байна.

Японы ерөнхий сайд Абэ Шинзо, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэе-ин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гурван талт хамт ажиллагаа эхэлсний 20 жилийн ойн баярт оролцож, мөн дээд хэмжээний яриа уулзалтыг зохион байгуулна. Удирдагчид бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээний чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагийн дотор Умард Солонгостой холбоотой сэдвээр ч яриа өрнөх юм. Японы Эн Эйч Ки агентлаг ерөнхий сайд Абэ Шинзо Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчидтай тус бүрчлэн уулзалт хийхийг ч онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын удирдагчид уулзана  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй