Америкийн Мэриленд мужийн үл хөдлөх хөрөнгийн компани ажилчдадаа санаанд оромгүй гэнэтийн бэлгийг барьжээ. Тус компани 200 орчим ажилтанд нийт 10 сая ам.долларын гэнэтийн мөнгөн урамшууллыг олгожээ.

Мэриленд мужид үйл ажиллагаа явуулдаг “St. John Properties” гэх үл хөдлөх хөрөнгийн компани өнгөрсөн бямба гарагт жил бүрийн төгсгөлд тэмдэглэдэг баярын үйл ажиллагаагаа зохион явуулсан байна. Энэ баярын үеэр тус компани 198 ажилтан тус бүрт улаан дугтуйг тараажээ. Эдгээр улаан дугтуйн дотор ажилчдад зориулсан мөнгөн урамшуулал байсан юм. "St. John Properties" компани нийт 10 сая ам.долларыг ажилчиддаа гэнэтийн урамшуулал хэлбэрээр ийнхүү тараажээ.

Шагналыг мөнгөн дүн ажилтны ажилласан цагаас хамааран харилцан адилгүй байжээ. Тус компанид дөнгөж ажилд орж буй хүн 100 ам.долларыг авсан бол зарим нь 270 мянган ам.долларын урамшууллын шан харамжийг хүртсэн байна. Мөн энэхүү компанид төслийн туслах менежерээр ажилладаг Стефхани Риджвэй Си Эн Эн-д өгсөн ярилцлагадаа “Би дугтуйг онгойлгож үзээд харсан зүйлдээ үнэхээр итгээгүй” гэжээ.
Мөн тэрээр одоог хүртэл шокноосоо гараагүй байгаа гэдгээ илэрхийлжээ. Харин "St. John Properties" компанийн захирал 2019 онд тус компани маш өндөр бүтээмжтэй байсан учраас энэхүү амжилтад хүргэсэн ажилчдаа баярлуулахыг хүссэн хэмээжээ.


| “St.John properties” компани нийт 10 сая ам.долларын гэнэтийн урамшууллыг ажилчдадаа олгожээ | ||
| Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.