Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Швед охин Грета Тунбергийг Тайм сэтгүүл оны онцлох хүнээр нэрлэсэн байна. Ахлах сургуулийн сурагч Тайм сэтгүүлийн онцлох хүнээр нэрлэгдсэн анхны тохиолдол юм.
![]()
Тайм сэтгүүл 1927 оноос эхлэн тухайн онд дэлхий дахинд нөлөөлж чадсан хүнийг оны онцлох хүнээр тодруулж ирсэн юм. Тайм сэтгүүлийн оны онцлох хүнээр өмнө нь ийм бага насны хүүхэд нэрлэгдэж байсан тохиолдол байхгүй.
Өнгөрсөн жилээс Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлээ эхлүүлсэн юм. Тэрээр долоо хоногийн баасан гараг болгонд Шведийн парламентын гадаа эсэргүүцлийн суулт хийж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох талаар дорвитой алхам авахыг шаардаж эхэлжээ. Грета Тунбергийн энэ тэмцэлд бусад улс орнуудын оюутан, залуус нэгдэж, Ирээдүйн Төлөөх Баасан Гараг хөдөлгөөн дэлхийн дахиныг хамарсан юм.

Тэрээр Испанийн Мадрид хотод болж буй НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага Хуралд оролцож байгаа. Энэ хурлын үер хэлсэн үгэндээ Грета Тунберг манай бөмбөрцгийн ирээдүй ирэх арван жилд тодорхойлогдохыг онцолж, дэлхийн удирдагчдыг хий хоосон амлалт, үгнээсээ татгалзаж, бодит арга хэмжээг авахыг уриалжээ.
| “TIME” сэтгүүл Грета Тунбергийг оны онцлох хүнээр нэрлэлээ | ||
| Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.