АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны яриа хэлэлцээнд ахиц гарчээ. Саяхан АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд оногдуулахаар төлөвлөж байсан татварыг хойшлуулаад байгаагаа мэдээлж байсан юм. Тэгвэл Хятад улс ч гэсэн Америкийн 3000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнд оногдуулахаар зэхэж байсан татварыг хойшлуулж байгааг мэдээлжээ.
Хятадын засгийн газар ням гарагаас эхлэн АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар оногдуулахаар төлөвлөж байсан. АНУ-ын 3361 бараа бүтээгдэхүүнд татвар оногдуулахаар төлөвлөж байсан ч Бээжин энэ шийдвэрээ хойшлуулж байгааг мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт болсон уулзалтын үеэр Америк болон Хятадын төлөөлөгчид худалдааны яриа хэлэлцээний эхний үе шатыг амжилттай дуусгасан юм. Энэ хэлэлцээрийн дараа талууд ийнхүү урьдчилан төлөвлөж байсан татварыг оногдуулахгүй байх арга хэмжээг авч эхлээд байна. Үүнээс гадна Хятадын албаныхан Америкийн шар буурцагын шош болон гахайн махыг гаалийн татвараас хөнгөвчлөөд байгаа.
Тэгвэл энэ хөнгөлөлт хэвээр үргэлжилнэ гэдгийг мэдэгджээ. Мөн Хятад улс АНУ-д үйлдвэрлэгдсэн машин бол автын эд ангиудад оногдуулахаар төлөвлөж байсан гаалийн нэмэлт татварыг хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн 1-р сард гаргасан төдийгүй энэ шийдвэрт мөн өөрчлөлт орохгүй юм. Хятад улс цаашид Америкийн бараа бүтээгдэхүүнийг илүү олон тоогоор импортлохоор төлөвлөж байгаа нь оюуны өмчийг хамгаалахтай холбоотой алхам гэдгийг Бээжингийн зүгээс онцолжээ.
Үүний хариуд АНУ ч гэсэн Хятадын экспортын зарим бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлтийг үзүүлэхээс гадна Америк уу импортлогдож байгаа Хятадын гар утсанд оногдуулахаар төлөвлөж байсан нэмэлт татварыг хойшлуулахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.
| БНХАУ Америкийн бараа бүтээгдэхүүнд оногдуулахаар төлөвлөж байсан нэмэлт татвараа хойшлууллаа | ||
| Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.