АНУ Талибан зэвсэгт бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулахаар хүчин чармайлт гаргаж байгаа цаг үетэй давхцан ерөнхийлөгч Дональд Трамп Афганистан улс дахь цэргийнхээ тоог бууруулахаар төлөвлөж байгаа талаар Си Си Эн агентлаг мэдээлсэн байна. Ер нь Вашингтон Афганистан улсад явагдаж байгаа цэргийн ажиллагаандаа 2 триллион ам.долларыг аль хэдийн зарцуулаад байгааг гэж судлаачид үзэж байгаа юм. Үүнээс гадна 2011 оноос хойш АНУ Афганистан улсыг сэргээн босгох бүтээн байгуулалтын ажилд мөн 133 тэрбум ам.долларыг зориулсан байна. Энэхүү эдийн засгийн өндөр зардлаас гадна Америк улс Афганистанд явуулсан ажиллагаандаа олон мянган армийн албан хаагчаа алдаж, хүн хүчний хохирлыг амссан гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.
Өнгөрсөн 10 жилийн орчмын хугацаанд Америкийн 2300 цэрэг Афганистанд амиа алдсан байна. Гэхдээ Америкийн энэхүү хүн хүчний хохирлыг Афганистаны ард иргэдийг амсаж туулсан бэрхшээл, хохиролтой харьцуулахад тун бага байна. Америкийн арми болон Талибан зэвсэгт бүлэглэлийн хоорондох зэвсэгт зөрчилдөөний улмаас Афганистаны 58 000 цэрэг, цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн бол мөн тус улсын 38 000 иргэн алагдаж, энэ дайны зөрчилдөөний золиос болжээ.
| Афганистанд алба хааж байгаа Америкийн цэргийн тоог бууруулна | ||
| Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.