Шууд Chart

АНУ-ын газрын тосны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна

2019-12-17 09:47:31

АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл хурдацтай тэлсээр, тус улс одоогийн байдлаар өдөрт 12 сая баррель нефтийг үйлдвэрлэж байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Арав хүрэхгүй жилийн дотор тус улсын шатдаг занараас шатахуун гарган авах үйлдвэрлэл өдрийн 8 сая баррельд хүрсэн нь АНУ хар алтны зах зээлд ноёрхоход гол нөлөөг үзүүлжээ. Техас мужийн баруун хэсэгт орших 86 000 миль квадрат бүс нутаг занар олборлолтын гол хэсгүүдийн нэг юм. 

Цаашид занараас шатахуун гарган авах үйлдвэрлэл улам ч хүрээгээ тэлэх төлөвтэй байна. Дэлхийн нийт газрын тосны үйлдвэрлэлийн 18 хувь нь АНУ-д ийнхүү үйлдвэрлэгдэж байгаа юм. АНУ ирэх таван жилийн дотор өдөрт 20 сая баррель газрын тос болохоор талаар Газрын Тос Экспортлогч Орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн тайлан мэдээнд дурджээ. Саудын Араб жагсаалтын хоёрт орсон бол ОХУ газрын тосныхоо үйлдвэрлэлээ гуравт бичигдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын газрын тосны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй