Шууд Chart

АНУ-ын конгрессын гишүүний 5 туслах сайн дураараа огцорчээ

2019-12-17 11:02:06

АНУ-ын Нью Жерси мужаас Конгресст сонгогдсон Ардчилсан намын гишүүн Жефф  Ван Дрюгийн  5 туслах сайн дураараа ажлаасаа гарч байгаагаа мэдэгдсэн байна. Тэд Конгрессын гишүүн нь ойрын өдрүүдэд  Бүгд найрамдах намд элсэхээр болсныг мэдсэн даруйдаа ийм шийдвэр гаргасан байна. Энэ тухай Си эн эн тэдний бичсэн захидлаас иш татан мэдээлсэн юм.

Тэд энэхүү захидалдаа Конгрессын гишүүн Дрю үнэт  зүйлийнхээ  эсрэг  шийдвэр гаргаж Ерөнхийлөгч Дональд Трампын удирддаг Бүгд найрамдах намд нэгдэх болсонд харамсаж буйгаа илэрхийлсэн  байна.  Жефф Ван Дрю нь  өнгөрсөн 10 р сард Трамп  Ерөнхийлөгчид импичмент зарлах үйл  явцыг албан ёсоор  эхлүүлэх  санал хураалтад эсрэг санал өгсөн Ардчилсан намын 2 гишүүний нэг нь  байсан юм.  Түүнийг  удахгүй  бүгд найрамдах намд элсэх гэж байгаа тухай өнгөрсөн бямба гаригт Вашингтон пост анх мэдээлсэн юм. Тэрээр өнгөрсөн баасан гаригт Цагаан ордны тэргүүнтэй  уулзсаныхаа дараа ийм шийдвэр гаргасан тухай  хэвлэлүүд мэдээлж  байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын конгрессын гишүүний 5 туслах сайн дураараа огцорчээ   
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 16:22
Trumpiig unagaah gez eiroholboonoos ehleed monch olon hun husez bui gevch amerikchuud teneg humuus bish shuudee
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 12:30
Трампыг унагааж ,чадахгүй ,боллоо.

Бидэнтэй нэгдээрэй