Шууд Chart

Вашингтонд Пхеньянтай яриа хэлэлцээ хийхээс татгалзахгүйгээ мэдэгдлээ

2019-12-17 11:36:35

АНУ-ын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стивен Биганы айлчлалыг олон улсын хэвлэлүүд  өнөөдөр  ихээхэн онцолж  байна. БНАСАУ Вашингтонтой хийх яриа хэлэлцээний үеэр цөмийн зэвсгийг устгах асуудлыг хасч байгаагаа мэдэгдсэн төдийгүй томоохон туршилт хийх  болсонтой холбоотойгоор АНУ БНАСАУ-ын энхийн яриа хэлэлцээ тасалдах нь гэж болгоомжилж байгаа  энэ цаг үед түүний айлчлал болж байгаагаараа ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Тэрээр тодорхой дэвшил гараагүй байгаа ч Умард Солонгостой хийх яриа хэлэлцээгээ АНУ үргэлжлүүлэх болно гэдгийг онцолсныг Өмнөд  Солонгосын Ионхап агентлаг дамжуулж  байна. Мөн Тусгай элч төлөөлөгч Стивен Биган Сөүлд хийсэн мэдэгдэлдээ АНУ-д Умард Солонгосын талтай  тохиролцоонд хүрэх эцсийн хугацаа гэж байхгүйг тэмдэглэн хэлсэн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нарын Сингапур дахь түүхэн уулзалтын үеэр хүртсэн тохиролцоонуудыг ажил хэрэг болгох нь Вашингтоны гол зорилго гэдгийг БНСУ-ын  Солонгосын  хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Ли Ду Хунтай өнөө өглөө Сөүл хотноо уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон хэлсэн байна.

Мөн тэрээр АНУ буулт хийлгүй, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг чармайж байгааг илэрхийлсэн ч Вашингтон дангаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс  болгох  боломжгүйг, хамтын хүчээр үр дүнд хүрэхийг онцлон мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вашингтонд Пхеньянтай яриа хэлэлцээ хийхээс татгалзахгүйгээ мэдэгдлээ   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй