Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Сичуан мужийн Ибинь хотод нүүрсний уурхай үерийн усанд автаж, 18 уурхайчин гацаанд ороод байсан юм. Тэгвэл уурхайн гүнд хоригдоод байсан уурхайчдаас 13-ыг нь аварчээ. Таван уурхайчин ослын үеэр амиа алдсан байна.
Сичуан мужийн баруун өмнөд зүгийн нүүрсний уурхай их хэмжээний усанд автсаны дараагаар тус уурхайд ажиллаж байсан уурхайчдыг аврах ажиллагааг явуулсан юм. Энэ осол болсноос хойш 86 цагийн дараа 13 уурхайчныг аварсан байна.
Орон нутгийн цагаар 05:55 цагт анхны уурхайчинг гарган авчээ. Уурхайчдыг эмнэлэгт хүргэж, эмчилгээ сувилгааны ажил эхэлжээ. Өнгөрсөн өдрүүдэд уурхайн усыг шавхан уурхайчдыг аврах бүхий л боломж, аргыг хэрэглэсэн гэдгээ албаны хүн онцолжээ.
Ослын шалтгааныг одоогоор нарийн тодорхойлоогүй байгаа юм. Албаныхан ослын шалтгааныг аль болохоор хурдан хугацаанд тогтоож, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг орон нутгийн удирдлагуудад даалгасан байна.
| Үерт автсан уурхайгаас 13 хүнийг аварчээ | ||
| Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.